ФОТО: Киевийн нисэх онгоцны буудлын замыг хааж, Оросын нисэх онгоц буухыг нь хязгаарлажээ

ФОТО: Киевийн нисэх онгоцны буудлын замыг хааж, Оросын нисэх онгоц буухыг нь хязгаарлажээ

Пүрэв гараг /2022.02.24/-т эхэлсэн Оросын өргөн хүрээний довтолгоо нь Украины цэргийн дэд бүтэц, түүнчлэн хэд хэдэн нисэх онгоцны буудал болон бусад чухал байгууламжуудыг пуужингийн довтолгоо, алсын тусгалын их буугаар онилсон гэдэг. Үүний нэг нь Киевийн олон улсын нисэх онгоцны буудал юм.

Тэгвэл хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас Киевийн олон улсын нисэх онгоцны буудал болох “Бориспил” ямар ч гэмтэлгүй байгаа бөгөөд харин түүний хөөрөх зурвасыг автомашинууд хаасан байна. Учир нь нисэх онгоцны буудал дээр Оросын нисэх онгоц буух, тэл тус нисэх онгоцны буудлыг ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөөрөх зурвасын замыг хаасан байна талаар CNN агентлаг мэдээлжээ.

2-р сарын 25-нд Киевийн Борисполь нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасуудыг хаасныг харуулсан хиймэл дагуулаас авсан зургууд. (Planet Labs PBC)