Дэлхийд алдаршсан Оросын тамирчид дайныг хүсэхгүй байгаагаа илэрхийлж эхэллээ

Дэлхийд алдаршсан Оросын тамирчид дайныг хүсэхгүй байгаагаа илэрхийлж эхэллээ

ОХУ Украин руу түрэмгийлж эхэлсэнтэй холбоотой тус улсын алдартай тамирчид өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Орос гаралтай хоккейн алдарт тамирчин Алекс Овечкин ОХУ Украины довтолсны дараа “дайсагналаа зогсооно” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Надад Орос, Украинд олон найз нөхөд бий. Дахин дайн эхэлсэн нь маш хэцүү байна. Удахгүй энэ дайн дуусаж, дэлхий даяар энх тайван тогтоно гэдэгт итгэж байна” гэжээ. АНУ-ОХУ-ын харилцаа эмзэг байх үеэр тэрбээр төвийг сахисан байр суурь илэрхийлж байв. Харин энэ удаа тэрбээр дайныг хүсэхгүй байгаагаа хэлжээ.

Орос гаралтай хоккейн алдарт тамирчин Алекс Овечкин

Үүний өмнө дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй ОХУ-ын теннисчин Даниил Медведев мөн өөрийн байр суурийг илэрхийлээд байв. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт АНУ-д болсон нээлттэй тэмцээнд түрүүлснийхээ дараа “Дайн болохгүй. Бид дайныг хүсэхгүй байна. Бид бие биенээ хүндэтгэж, эв нэгдэлтэй байх нь хэчнээн чухал зүйл болохыг ойлгож байна. Бид бие биедээ санаа тавих ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл” гэжээ.

ОХУ-ын теннисчин Даниил Медведев

Мөн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Федор Смолов өөрийн инстаграм хуудастаа "No to war" хэмээн бичиж Украины далбаатай хамт нийтэлжээ.