ШУУРХАЙ: Украинаас ирж байгаа 13 Монгол иргэнийг авахаар ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ажиллаж байна

ШУУРХАЙ: Украинаас ирж байгаа 13 Монгол иргэнийг авахаар ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ажиллаж байна

ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны улмаас Украин улс дайны байдалд шилжээд байна. Иймд тус улсад байгаа Монгол иргэдийг яаралтай татан авахаар Гадаад харилцааны яам /ГХЯ/-ынхан ажиллаж байгаа аж.

Учир нь Гадаад харилцааны яамнаас “Украинаас ирж байгаа иргэдийг авахаар Варшав, Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд хил дээр ажиллаж байна” гэлээ.

ГХЯ-ны тус мэдээлэлд,  “Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн 3 нийт 4  иргэнээ авлаа. Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авах зорилгоор  Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно” гэжээ.