Элчин сайд Б.Дорж ажилдаа хойрго хандсанаас "Украинд иргэд гацаад" байна уу

Элчин сайд Б.Дорж ажилдаа хойрго хандсанаас "Украинд иргэд гацаад" байна уу

Гадаад харилцааны яамны “Консулын газар”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болд дөнгөж сая мэдээлэл хийж, “Украины Киев, Харьков хотоос иргэдээ хэсэг хугацаанд татаж авах боломжгүй болсон талаар мэдэгдэв. 

Украины Харьков хотод манай улсын 18 оюутан, байнга оршин суудаг 4 иргэн байдаг аж. Харин Киев 12 оюутан, байнга оршин суудаг 3 иргэн, Кировоград хотод хоёр иргэн байдаг байна. Хэдийгээр Гадаад харилцааны яамнаас өмнө нь дайны нөхцөл байдал үүсч болзошгүй талаар монгол иргэддээ мэдээлж, эх орондоо ирэхийг зөвлөж байсан гэх боловч олон нийтийн зүгээс Монголын Элчин сайдын яамныхан хангалтгүй ажиллаж байна хэмээн шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл Украин улсад манай улсын Элчин сайдын яам байдаггүй аж. Тиймээс манай улсаас Бүгд найрамдах Польш улсад суугаа Элчин сайдын яам тус улсыг давхар хариуцдаг байна. 

Монгол Улсаас Бүгд найрамдах Польш улсад суугаа Элчин сайдаар Б.Дорж гэх хүн ажилладаг бөгөөд түүнийг 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Элчин сайдаар томилж байжээ. Бархасын Дорж нь 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байсан нэгэн гэгдэг. Гэтэл нөхцөл байдал хүндэрч, гадаадын улс орнууд иргэдээ түргэн шуурхай татан авч байхад Польш улсад суугаа манай элчин сайд хойрго хандсанаас өнөөдөр ийнхүү Украины хоёр хотод байгаа иргэдээ татан авах боломжгүй болоод байж болзошгүй байна. Мөн Украин улсад Монголын өргөмжлөлт консулаар Эдуард Рубан гэх тус улсын иргэн ажилладаг байна.