“Байдал намжтал Украины зарим хотод байгаа иргэдийг татаж авах боломжгүй боллоо” гэж мэдэгдлээ

“Байдал намжтал Украины зарим хотод байгаа иргэдийг татаж авах боломжгүй боллоо” гэж мэдэгдлээ

Гадаад харилцааны яамны “Консулын газар”-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болддөнгөж сая мэдээлэл хийж, “Украины Киев хотоос иргэдээ хэсэг хугацаанд татаж авах боломжгүй боллоо” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, тэрээр “Киев хотын орох гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас аргагүй боллоо. Иймд Украин дахь Монголчууд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлээд байна. Украины агаарын хил хаалттай, олон улсын нислэгүүд зогссон. Бид тусгай үүрийн нислэг үйлдэхэд зөвшөөрөл хэрэгтэй. Оюутнууд, Монголчуудаа ОХУ-ын нутгаар дамжуулан авах хувилбарыг мөн судалж байна” гэж мэдэгдлээ. Мөн тэрээр, “оюутнууд мөнгөгүй болсон байх эрсдэлтэй тул тэдэн рүү шилжүүлэхээр судалж байна. Гэвч банкууд ажиллахгүй байна. Хот дотроо байх нь хамгийн аюулгүй байгаа тул хотоос битгий гараарай гэж зөвлөе. Гадаад харилцааны яаманд 24 цагийн Шуурхай штаб байгуулан ажиллаж байна. 7008-2222 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой” гэлээ.