Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 31-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна.
Өчигдрийн байдлаар Хөгжлийн Банканд 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Үүнд сэтгэл ханаж болохгүй. Учир нь муу зээлийн нийт актиь нь 1.8 их наяд. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид гүйцэтгэх захирлын тушаалаар муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил одоогоор 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Мөн УИХ-аас ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа. Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд мөн чиглэл өгсөн" гэв.