Украин улс дайны байдалд шилжиж, гадаадын улс орнууд иргэдээ тус улсаас татаж авахаас гадна, элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоож эхлээд байна.
Тэгвэл Украинд байгаа манай улсын 27 оюутныг яаралтай татаж авах асуудлыг Засгийн газрын хурлаар өнөөдөр /2022.02.24/ хэлэлцсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийж, “Украинд одоогийн байдлаар 27 оюутан байна. Өчигдөр оюутнуудтай цахимаар холбогдсон. Уулзалт хийсэн. Украинд бүх нислэг цуцлагдсан учраас оюутнуудаа газраар буюу Польш улсаар дамжуулан авахаар судалж байна” гэж мэдэгдлээ.