ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа газрын тосны үнэ огцом нэмэгдэж, рублийн ханш уналаа

ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа газрын тосны үнэ огцом нэмэгдэж, рублийн ханш уналаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн нутгийн Донбас мужид "тусгай цэргийн ажиллагаа" явуулсны дараа нефтийн үнэ нэг баррель нь 100 ам.долларт хүрлээ. Энэ нь олон улсын жишиг Brent маркийн нефтийн фьючерсийн үнийн долоон жил гаруйн хугацаанд ажиглагдсан хамгийн өндөр түвшин юм.

Үүнээс гадна ОХУ-ын Москва, Санкт-Петербургийн биржийн арилжааны хувьцааны үнэ ханш огцом уналтад орсон тул арилжааны үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Мөн рублийн ханш огцом унаж, өнгөрсөн долоо хоног ам.доллартай харьцах ханш 76.00 орчимд байсан бол өнөөдөр 89.00 рубльд хүрлээ.

В.Путины Украины эсрэг хийсэн үйлдлийн хариуд АНУ, Их Британи болон тэдний зарим холбоотон Оросын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. Тухайлбал, Их Британи улс ОХУ-ын гурван тэрбумтны хөрөнгийг битүүмжилж, гадаадад зорчихыг хориглосон юм. Үүнээс гадна Балтийн тэнгисээр дамжуулан Германд байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хариуцагч компанид хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ мэт шалтгааны улмаас дэлхийн эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарсаар байна.

Эх сурвалж: BBC