Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн  осол, хэргийн улмаас нийслэлд нэг , орон нутагт нэг хүний амь нас хохирч,  зургаан хүн гэмтэж бэртсэний гурван нь бага насны хүүхэд байжээ.

Тухайлбал, өчигдөр /2019.04.21/ нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг Улиастай зам, … тоот хашаанаас H.Sonata 5 маркийн автомашины жолооч гарах гэж байхдаа хашаан дотор  тоглож байсан нэг нас 7 сартай эрэгтэй хүүхдийг харалгүй дайрчээ.  Хүү гэмтлээ даалгүй нас барсан байна.

Мөн уржигдар 11.00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Б.ГЭРЭЛ




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө