Шадар сайд С.Амарсайхан Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр, “Украин Улсад онц байдал зарласан, цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Дайны нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас улс орнууд иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байна. Украин Улсад 60 гаруй Монгол иргэн амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. ОХУ дахь Монголын ЭСЯ-тай хамтарч иргэдээ яаралтай татан авах, эх орондоо иргэдийг буцаж ирэхэд нь тусламж дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгасан” гэлээ.