Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ... дугаар байрны гаднаас “Нүүр нь цус болсон эрэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх цагдаагийн байгууллагад иржээ.
Ингээд дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт очиж шалгалт хийхэд тус байранд оршин суух хаягтай өндөр настай иргэн Г-ийн нүүрэн тус газар гараараа хүчтэй цохиж, явган хүний зам дагуух хашлага мөргөж нас барсан байсныг тогтоожээ. Ингээд хуулийн байгууллагаас тус хэргийн сэжигтнийг шуурхай эрэн хайж, илрүүлэхэд, "улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 35 настай Ж болох" нь тогтоогджээ. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.