Украин Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд алдагдахад хүрч,энэхүү хурцадмал асуудалд Дэлхийн ихэнх улс орнууд ОХУ-ыг буруутгаж, тус улсыг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж, хориг арга хэмжээ авч эхлээд байна.
Тэгвэл энэ хурцадмал байдлын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өөрийн твиттер хуудастаа “ОХУ-ын цэргийн баяр”-ын талаар жиргэсэн нь олны шүүмжлэлд өртлөө.
Тодруулбал, тэрээр “Жил бүрийн 02 дугаар сарын 23 ны өдөр Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр” буюу Оросын цэргийн баярын өдөр болгон тэмдэглэдэг юм” хэмээгээд, төд удалгүй тус мэдээллээ устгасан юм. Харин түүний мэдээллийг "ОХУ-ын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь гэж бусад улс орон хүлээж авна. Иймд Монгол Улсын НҮБ-ын гишүүн орны хувьд Батлан хамгаалахын сайд энэ цаг мөчид ийм мэдээлэл хийж болохгүй” гэх иргэдийн шүүмжлэл өрнөсөн юм.