ТОДРУУЛГА: Ачилтын компани автомашиныг “гутлын үдээс шиг” уяагаар холбосон байсан тул тасарч, замын хажуу тал руу өнхөрсөн

ТОДРУУЛГА: Ачилтын компани автомашиныг “гутлын үдээс шиг” уяагаар холбосон байсан тул тасарч, замын хажуу тал руу өнхөрсөн

Энэ хоёрдугаар сарын 22-ны өдөр /2022.02.22/ 17:34 цагт автомашин ачилтын компанийн ачиж явсан автомашин бэхэлгээнээсээ мултарч замын хажуу тал руу өнхөрч бусдын эд хөрөнгийг хохироосон хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулахад, “Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүрэг дахь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Шалгаж дууссаны дараа хэрхэн хариуцлага тооцох талаар тодорхой болно” гэж байсан юм.

Харин тус хэргийн талаар автомашины эзэн хэлэхдээ, “Миний автомашиныг нэг цагдаа эрх мэдлийнхээ хүрээнд ачлага дуудаж, ачлага үл үйлдэж болох буюу зогсоолоос  ачуулсан байсан. Мөн ачлагынхан гутлын үдээс шиг уяагаар холбож уясан байсан учраас ийм зүйл болсон. Мөргөлдсөн байхыг хараад уурлатал дахиж ачиж явахыг оролдсон” гэв.

Мөн холбогдох албанаас, "Энэ хоёрдугаар сарын 22-ны өдөр /2022.02.22/ өдрийн 17 цагийн орчимд Чулуун-Овооны тойрог дээр "Их тээвэр" ачилтын компани зөвшөөрөлгүй газар зогссон гэх тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх явцдаа бэхэлгээ тасарч “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл мөн “Toyota PRIUS” маркийн автомашиныг мөргөсөн осол гарсан. Дээрх осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллага дуудаж шалгуулан газар дээр нь хохирлуудыг барагдуулсан бөгөөд хохиролд нийтдээ 2.273.000 төгрөгийг барагдуулсан" гэсэн юм.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө