Өчигдөр /2022.02.22/ 17:34 цагт автомашин ачилтын компанийн ачиж явсан автомашин бэхэлгээнээсээ мултарч замын хажуу тал руу өнхөрч бусдын эд хөрөнгийг хохироосон хэрэг гарчээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулахад, “Одоогоор тус хэргийг Хан-Уул дүүрэг дахь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Шалгаж дууссаны дараа хэрхэн хариуцлага тооцох талаар тодорхой болно” гэв.
ВИДЕО: