Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-16-нд хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан билээ.
Тодруулбал, Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл Б.Бат-Үүл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байна. Мөн тэрбээр Давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлтээ гаргажээ. Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд удахгүй Давж заалдах шатны шүүх рүү шилжиж, шүүх хурлын тов гарах юм байна.