Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан: Тэр айлд ямар гүйцэтгэх ажиллагаа явуулсныг ярьж болохгүй

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан: Тэр айлд ямар гүйцэтгэх ажиллагаа явуулсныг ярьж болохгүй

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ сарын 18-ны өдөр /2022.02.18/  Тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. ТЕГ-аас энэ талаар мэдээлэл өгөхдөө "Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн.Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэсэн.  

Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр Монголын ахмадын холбооны тэргүүн асан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан ажиллаж байгаа юм.

Г.Баасан дээрх асуудлаар “Өдрийн сонин”-нд ярилцлага өгөхдөө “Ч.Мөнхбаяр сэтгүүлч хүн юм билээ. Орос хэлтэй. Ямар нэгэн компани хувийн өмч хөрөнгөгүй. Би амьдрал ахуйг нь мэддэггүй байсан. Энэ хэрэг явдлаас болж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Социализмын үеийн л нэг байна билээ. Ч.Мөнхбаяр айлын том хүү. Ээж, дүүтэйгээ амьдардаг хүн байж. Түүнд овоож оцойтлоо эд хөрөнгө, мөнгө цуглуулсан зүйлгүй. Ээж нь ная шахсан өндөр настай хүн юм билээ. Гэр орноосоо гарч чадахгүй, хөл муутай хөгшин байсан. Даралт өндөртэй, байнгын эм уудаг юм байна. Тэр айлд ямар гүйцэтгэх ажиллагаа явуулсныг ярьж болохгүй” гэжээ.




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө