Энэ хоёрдугаар сарын 03-04-ны шилжих шөнө /2022.02.03-04/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар тоотод Оросын Холбооны Улс /ОХУ/-ын иргэн П.С нь биедээ ил харагдах шархгүй нас барсан хэрэг гарчээ. Тус хэргийн газарт цагдаагийн алба хаагчдын хийсэн үзлэгээр, "тус иргэн нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй" нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор тус хэргийг шалгаж байна гэв.
![Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ОХУ-ын иргэн гаднын нөлөөтэй нас барсан нөхцөл байдалтай олджээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/02/23/32.jpg)