"Баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг надад маш сайн ойлгууллаа" гэжээ

"Баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг надад маш сайн ойлгууллаа" гэжээ

Монгол-Оросын хамтарсан ЕБС-ийн захирал Ж.Соронзон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2022.02.23/-ийн дугаарт ярилцлага өгчээ.

Тэрээр, “АТГ-т өгсөн, нууц гэх материалууд нууц биш ээ. Манай шилэн данснаас гарсан ил материал. Мөнгө идэж уудаг бол шилэн дансан дээрээ тавьчихаад байх уу. Харин энэ бүх хар мэдээ мэдээлэл дунд хүүхэд болон гаднаас ирж ажиллаж буй багш нарын сэтгэл зүй гэмтэх вий гэсэн л болгоомжлол байна.

Энэ сургуульд суралцаж зорилгодоо хүрсэн, одоо суралцаж байгаа, үр хүүхдээ итгэж элсүүлсэн эцэг эхчүүд та нарын итгэлийг даахын төлөө зүтгэсэн миний 30 жилийн хөдөлмөр зүтгэлийг нэг шуугиан үгүй хийж чадахгүй байх аа. Та нартаа баяртай гэж хэлэх цаг улам бүр ойртсоныг энэ шуугиан надад маш сайн ойлгууллаа” гэжээ.