Х.Нямбаатар: Капитал банкнаас хураагдсан 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувь тэнцүүлж НД болон ЭМД-ын санд шилжүүлнэ

Х.Нямбаатар: Капитал банкнаас хураагдсан 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хувь тэнцүүлж НД болон ЭМД-ын санд шилжүүлнэ

Засгийн  газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ.

Тэрбээр "Капитал банкны 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр татан буулгахад Монгол банкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийтдээ 240 тэрбум өр төлбөр барагдуулах тооцоо гарсан.

Энэ дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн.

Тухайн даатгалын ерөнхий газрууд дээрх шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар борлуулж, сангуудын эргэн төлөгдөх санд төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын авбал зохих төлбөр 91.9 тэрбум, Нийгмийн даатгалын ерөнхий газар 74.3 тэрбум төгрөг байна. Одоо битүүмжлэгдсэн үнэлгээ тогтоогдсон хөрөнгө 118 тэрбум байна. Энэ 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээр дурдсан хоёр байгууллагад хувь тэнцүүлэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг яамнуудад өглөө.  

Одоо байгаа битүүмжлэгдсэн эд хөрөнгийн дотор

  • 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 44 үйлчилгээний объект
  • 9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 7 үйлдвэр
  • 32 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 46 орон сууц
  • 6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 82 газар
  • 3 тэрбум төгрөгийн үнэлгий бүхий 4 зоорь
  • 652 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 дуусаагүй барилга
  • 228 сая төгрөг сая төгрөгийн үнэлгээ бүхий 7 фермийн барилга
  • 564 сая төгрөгийн үнэлгээ бүхий 6 агуулах, граш. Нийт 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөх байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр тахиа өдөр

1 хоногийн өмнө