Өнгөрөгч Даваа гараг/2022.02.21/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж, чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд тус банкны ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг Сангийн сайдад хариуцуулжээ. Мөн ТУЗ-д өмнө нь янз бүрийн хууль бус хэрэгт нэр холбогдож байгаагүй хүмүүсийг томилохыг үүрэгдсэн байна.