Өнөөдөр /2019.09.25/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, 10 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.Түүнчлэн Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хуулийн төсөл эгүүлэн татах тухай | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
2. | Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай* | Н.ЦЭРЭНБАТ |
3. | МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ) | Д.ЦОГТБААТАР |
4. | Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
5. | Монгол Улсын 2020 оны төсвийн тухай* | Ч.ХҮРЭЛБААТАР |
6. | Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл | Ц.НЯМДОРЖ |
7. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай ЗГ-ын 1995 оны 241 дүгээр тогтоол/ | Ё.БААТАРБИЛЭГ |
8. | Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай | Д.СУМЪЯАБАЗАР |
9. | Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай | Ч.УЛААН |
10. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |