Сэтгүүлчээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн шүүх хуралдаан маргааш болно

Сэтгүүлчээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн шүүх хуралдаан маргааш болно

“Сод Монгол” группын нэхэмжлэлтэй Өрөг.мн сайтыг хариуцагчаар татсан шүүх хуралдаан маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох тов гараад байна.

Тодруулбал, Өрөг.мн сайт 2020 онд “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэвтрүүлэг бэлтгэн цацсан байдаг. Тус нэвтрүүлэгт шилэн дансны ил тод мэдээлэлд үндэслэн “Сод Монгол групп” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийсэн тухай баримтыг гарган тавьсан. Улмаар “Сод Монгол групп” нэвтрүүлгийн баримтыг гүтгэлэг хэмээн мэдэгдэж,  нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, Өрөг.мн сайт, сэтгүүлч У.Болортуяагаас 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм.




Өнөөдөр нохой өдөр

45 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө