Ч.Мөнхбаярыг баривчлах үеэр хамт байсан хүн гаднын улсын Элчин сайдын яамны ажилтан байжээ

Ч.Мөнхбаярыг баривчлах үеэр хамт байсан хүн гаднын улсын Элчин сайдын яамны ажилтан байжээ

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ сарын 18-ны өдөр /2022.02.18/ Тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.

Түүнийг "Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд хоёрдугаар сарын 18-ны өдөр /2022.02.18/ болсон баривчилгааг тагнуулын байгууллагын хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд тогтмол гаднаас санхүүждэг байсан нь үйлдэл дээрээ баригдсан" гэх мэдээллийг ТЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч П.Өгөөмөр өгсөн.

Тэгвэл баривчлах үеэр Ч.Мөнхбаяр нь манай улсад суугаа гадны улсын Элчин сайдын яамны ажилтантай уулзаж  байжээ.

Улмаар 200 орчим сая төгрөг авч байсан тухай мэдээлэл байна. Тиймээс Ч.Мөнхбаяртай тухайн үед уулзаж, мөнгө өгч байсан Элчин сайдын яамны ажилтанг эргүүлэн татах хүсэлтийг явуулж өгөхийг ТЕГ-аас Гадаад хэргийн яаманд хүсэлт хүргүүлжээ. Хэрвээ эгүүлэн татахгүй бол ТЕГ-аас хүч хэрэглэн, дайчлан баривчлахыг мэдэгджээ. Ч.Мөнхбаяр нь гуравдагч орноос үүрэг авч БНХАУ-ыг үзэн ядуулах суртал ухуулгыг хийж байсан гэх мэдээлэл бий билээ. 




Өнөөдөр нохой өдөр

15 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө