БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Намянжүнгийн соёлын төв”-ийн захирал Ж.О нь Капитрон банкийг залилж 1,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Тодруулбал, тус төв нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж өдгөө 24 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 18-нд /2022.02.18/ эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Ж.О-д 5 жилийн хорих ял оногдуулсан байна. Мөн тус байгууллагатай холбоотой нэр бүхий БНСУ-ын иргэдийн үйлдсэн 3,4 тэрбум төгрөгийн гэмт хэргийн шинжтэй асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа ажээ.