Өнөөдөр /2022.02.22/ цахим сүлжээнд ЕБС-ийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэг түгсэн. Тус бичлэгт гарч буй хүүхдүүдийн нэг нь дуучин Баавар буюу Ш.Батбаярын хүү байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар холбогдох албанаас мэдэгдэхдээ, “Тус зодоон 2021 оны арваннэгдүгээр сард гарсан. Тухайн үед хууль цагдаагийн байгууллагад огт хандаагүй. Одоогоор бичлэгт байсан хүүхдүүдийг олж тогтоох ажлыг хийж байна” гэв.