Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх” тосгонд Жонш олборлох уурхайд нуралт болж, нэг хүн амиа алджээ.
Хэргийг тодруулбал, "Уурхайн шороонд хүн дарагдсан" тухай дуудлага хоёрдугаар сарын 22-ны 00:28 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Эрэн хайх, Аврах салбарын алба хаагчид 70 км зам туулан очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ