Баян-Өлгий аймагт очсон гадаадын иргэн ХДХВ /ДОХ/-ыг бусдад санаатайгаар тараасан байж болзошгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа ажээ. Тодруулбал, тус хэрэгт Казахстанаас ирсэн нэг оюутныг сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Тэрээр ХДХВ /ДОХ/ гэдгээ мэдсээр байж, гурван иргэнтэй бэлгийн харьцаанд орж халдвар тараасан байж болзошгүй байгаа ажээ.