Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг хар жагсаалтад оруулна

Ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг хар жагсаалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болсон. 

Тус хуралдааны үеэр Хотын дарга С.Амарсайхан "Аравдугаар сарын 1-нээс эхлээд бид ажил аваад хийж чадаагүй, гэрээ байгуулаад үнээ нэмдэг, илүү мөнгө нэхдэг, ажлаа хийж чаддаггүй, мэргэжлийн боловсон хүчин байхгүй, дадлага туршлагагүй хотын ажлыг хойш нь татсан, дээрээс нь төсвийн хөрөнгийг үргүй зарцуулдаг компаниудыг олон нийтэд зарлаж, цаашид хотын болон бусад төрийн байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилд оролцохгүй байх асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн хэлсэн. 

Тэгэхээр нийслэлээс тендер авсан ч ажлаа чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг хар жагсаалтад оруулж дахин нийслэлээс ажил өгөхгүй болох нь.