Хөшигийн хөндийн хурдны замд осол гарчээ

Хөшигийн хөндийн хурдны замд осол гарчээ

Хөшигийн хөндийн хурдны замын хөдөлгөөнийг нээгээд хэдхэн хонож байгаа. Гэвч  энэ сарын 22-ны өдрийн 19.00 цагийн орчимд Тоёото маркийн автомашин  хурдны  замын хашлага мөргөсөн осол гаргажээ.

Хэргийн газарт үзлэг хийхэд  машины баруун хойт талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон байж болзошгүй гэнэ.

Жолоочийн хэлж байгаагаар  наймдугаар сард  шинэ дугуй худалдаж авч хуучин дугуйнуудаа сольсон. Ингэхдээ Өгөөмөр захаас хувь хүнээс  авсан гэжээ.  

Иймд жолоооч нар  чанарын баталгаагүй дугуйг  хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө