Бүжгийн урлагаар дамжуулан дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлнэ

Бүжгийн урлагаар дамжуулан дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлнэ

Модерн бүжгийн мэргэжлийн багш нар, тэргэнцэртэй иргэдийн хамтарсан тоглолт энэ сарын 29-нд “Улаанбаатар чуулга"-ын тайзнаа болно.

Тэд тус тоглолтдоо дөрвөн сар хамтран бэлтгэл сургууль хийсэн бөгөөд тоглолтын бүжгийг МУСТА бүжигчин Ж.Номгонмаа дэглэж, хөгжмийг Б.Мягмарбүрэнхүү, ёочин хөгжимчин Т.Өлзийжаргал нар найруулжээ.

Тэргэнцэртэй иргэд бүжгийн урлаг, бүжгийн хэлэмжээр дамжуулж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх төслийг Монголын Урлагийн Зөвлөл, АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа юм. Орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих төслийнхөн ийнхүү “Улаанбаатар чуулга"-ын тайзанд тоглолтоо сонирхуулах гэж байна.