С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй оролцохоор болжээ.
"60 тэрбум"-ын хэргийг илчилсан гэх иргэн Г.Доржзодов өөрийнх нь нэр хүндэд удаа дараа халдсан гэх үндэслэлээр Ц.Сандуйг шүүхэд өгсөн. Гэтэл Ц.Сандуй нь цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу ирэхгүй байгаа гэх мэдээлэл байгаа юм.
Мөн Замын цагдаагийн шинэ гүүр ашиглалтад орсон ч Хоум плаза болон Минт баарны обьектоос шалтгаалан замын хөдөлгөөний түгжрэл буурахгүй байгаа гэх олон нийтийн шүүмжлэл бий. Минт баар нь Ц.Сандуйгийн эзэмшлийнх гэх мэдээлэл байдаг.
Энэ мэт асуудлаар болон “60 тэрбум”-ын хэргийн талаарх тэрбээр өнөөдөр ярих болов уу.