Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр явуулах Ард нийтийн санал асуулгын төсөлд хориг тавьсан.
Үүнтэй холбогдуулан, өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана гэгдэж байсан ч албан ёсоор цагаа товлоогүй байна.
Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхээ 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой юм.