"Miss Universe" тэмцээний үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодров

"Miss Universe" тэмцээний үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодров

Дэлхийн 90 гаруй орны миссүүдтэй өрсөлдөж, 1.5 тэрбум үзэгчдийн өмнө эх орноо төлөөлөн "Miss Universe” тэмцээнд оролцох үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо.

"Miss Universe Mongolia”-д 50 гаруй үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 12 бүсгүй шалгарч ийн шилдгийн шилдгээ тодруулсан юм. Харин хоёрдугаар байрт И.Төгсөө, гуравдугаарт Г.Дүүрэнжаргал нар тодорлоо.

“Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, эрх зүйч Б.Гүнзаяа “Unfriend” хөдөлгөөний элч бөгөөд энэ тэмцээнд оролцох гэж мөрөөдөж, маш олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан гэдгээ хэлж байлаа.

12 бүсгүй хоёр сарын хугацаанд зураг авалтад оролцож, төслөө танилцуулан, ярилцлагын шалгаруулалтад орсон бөгөөд өнөөдөр Монгол, англи хэлээр асуултад хариулж, үдшийн гоёл, усны хувцас зэрэг үзүүлбэрийг сонирхуулсан ажээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө