УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин чуулганы хуралдааны үеэр гишүүдийн картыг сугалж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин энэ тухай тэрбээр Өдрийн Сонинд өгсөн ярилцлагадаа:
“Тэр өдөр чуулган хаах гээд байсан учир Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах хэлэлцээрийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөх шаардлагыг би тавьсан. УИХ-ын дарга ч, засгийн газрын зарим гишүүд ч тоохгүй байсан учир хоёр гишүүний картыг сугалсан. Асуудлаа даруй шийдье л гэсэн хэрэг. Ажил урагшилж байх ёстой. Ёсзүйн хороо надтай холбоотой асуудлаар хуралдаагүй гэсэн. Ёс зүйн хороогоор оруулбал оруулна л биз, карт сугалсан гээд…” хэмээн ярьжээ.