КОНСУЛЫН ГАЗАР: Хонг Конгийн доорх газруудаар зорчихгүй байхыг анхааруулав

КОНСУЛЫН ГАЗАР: Хонг Конгийн доорх газруудаар зорчихгүй байхыг анхааруулав

Хонг Конгод 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна.

Үүнд:

-9 дүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад;

-9 дүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал;

-9 дүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн “Шүхэрт хөдөлгөөн” эсэргүүцлийн жагсаалын 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус өдөр зохион байгуулах жагсаалын байршлыг мэдэгдээгүй;

-10 дугаар сарын 1-ний өдөр “Chinazi” хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээлэл гарсан бөгөөд мөн байршил тодорхойгүй байгаа аж.

Иймд иргэд Та бүхэн Хонг Конгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.