Өмнөговь аймгийн залуус малд цацруулагч зүүх аян эхлүүлжээ

Өмнөговь аймгийн залуус малд цацруулагч зүүх аян эхлүүлжээ

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалт Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөхбүрд гэх газарт зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багаас нийт 130 гаруй залуучууд оролцож байгаа аж.

Чуулга уулзалтад оролцогч залуус болон Өмнөговь аймгийн Ардчилсан залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулж буй юм байна.

Малд цацруулагч бэлэглэх аяныг долоо хоног үргэлжлэх бөгөөд засмал зам дагуу нутаглаж дассан мал сүргээ хамгаалах, автомашинтай ард иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг залуучууд онцолжээ.

Сануулахад,  энэ сарын 07-нд "Гурван бүдүүн" хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.  




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө