Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөр” өглөө 8 цагаас эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байна. Уг нээлттай хаалганы өдөрлөгт Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, лавлагаа зэргийг өдөрт нь хэвлэж өгч байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгож байгаа юм. Өдөрлөгийн хамгийн их оочиртой нь хаяж гээсэн бичиг баримт хэвлэн гаргаж байгаа хэсэгт урт дараалал үүсгэжээ.
Мөн энэ үеэр Тээврийн цагдаагийн албаныхан иргэдэд зориулж мотоциклтой үзүүлбэр үзүүлсэн бөгөөд бяцхан замын цагдаа нар дуугаар бэлэг барьсан билээ.
Түүнчлэн эрэлч ноходын үзүүлбэр иргэдийн нүдийг хужирласан ба хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хор хөнөөлийг иргэдэд суртачилан таниулж байв.