Энэ сарын 14-нд шилжих шөнө Саудын Арабын зүүн хэсэгт “Саудын Арамко” компанийн газрын тосны байгууламж руу нисгэгчгүй онгоцоор дайрч, багагүй хохирол учруулсан. Энэхүү халдлагын хариуцлагыг Хусит Йемений босогчид хүлээсэн. Харин АНУ-ын тал Ираныг халдлагуудад оролцсон гэж буруутгаж байгаа билээ.
Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Дэлхийн агаарын довтолгооноос хамгаалах систем хүссэн үр дүнг үргэлж гаргаж чаддаггүй” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Учир нь Америкийн пуужингаас хамгаалах системээр зэвсэглэсэн Саудын Араб яагаад газрын тосны байгууламж руу нь дронуудын довтолж байхад няцааж чадаагүй бэ гэсэн асуултыг албаны хүмүүсийн дэвшүүлээд байсан юм. Саудын Арабын газрын тосны байгууламжид халдсан энэхүү асуудлыг ирэх долоо хоногт НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа ажээ.