НӨАТ-ын урамшууллын 2019 оны 09 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ ням гарагт буюу есдүгээр сарын 22-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.