Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид хотын даргатай уулзахаар цуглажээ

Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид хотын даргатай уулзахаар цуглажээ

Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг болох “Дүнжингарав” лангууны түрээсээ хоёроос гурав дахин нэмсэн. Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгожээ. Нэмэгдсэн түрээсийг төлөхгүй бол энэ сарын 25-ны дотор лангууг суллахыг сануулсан байгаа аж.

Харин тус худалдааны төвийн удирдлагуудын зүгээс түрээсийн төлбөр яагаад нэмэгдсэн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлж, тайлбар өгөөгүй байгаа юм.  Түрээс нэмэх талаар урьдчилан мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргасныг эсэргүүцсэн түрээслэгчид өчигдөр лангуугаа орхин гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар өчигдөр хуралдаж, эрх ашгаа хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Тэгвэл өнөөдөр түрээслэгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаад хотын дарга С.Амарсайхантай уулзахаар төлөвлөсөн аж. Тэд ажлын байргүй болж байгаа 1000 гаруй хүний асуудлаар хотын захирагчтай уулзах юм байна.

Түрээслэгчид Дүнжингарав худалдааны төвийг хоосон, газрын маргаантай байхад түрээс төлж, орсон. Ашиг орлогогүй гурван жил эрсдлээ үүрч, өнөөдрийн Дүнжингаравыг бий болгосон. Гэтэл өнөөдөр түрээсийн төлбөрөө огцом нэмж, түрээслэгчдээ хүнд байдалд оруулж байгааг хэллээ.

Худалдаачид түрээсийн төлбөрийг нэмэхгүйгээр 495 000 төгрөгт үлдээх шаардлагыг тавьж байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө