Нүүрс түлж буй мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнана гэв

Нүүрс түлж буй мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнана гэв

2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газраас тогтоол гаргаж өнгөрөгч тавдугаар сард нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх, хэрэглэхийг хориглосон билээ.

Үүнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангах, нөөцлөх ажил ид өрнөж байна.

Одоо иргэд, айл өрх, аж ахуй нэгж сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлээд байгаа юм.  Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Нүүрс түлж буй айл өрх, албан байгууллагын талаар мэдээлэл өгсөн иргэнийг шахмал түлшээр шагнах”-аар болсон байна. Энэ талаар тус хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан аж.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө