Уул, уурхайн ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын үзэсгэлэн болж байна

Уул, уурхайн ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын үзэсгэлэн болж байна

Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн МҮХАҮТ-д дэлгэгдлээ. 

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий 20 гаруй орны 150 гаруй компани оролцож байна. 

2018 оны байдлаар уул уурхайн салбар нь ДНБ-ийн 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, экспортын 87 хувийг эзэлж, улсын төсөвт 2 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн ба энэ оны 2 сарын байдлаар төвлөрүүлсэн татвар хураамж нь өмнөх оныхоос 35 хувь буюу 124 тэрбумаар өссөн байна.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө