АН: УИХ-ыг тараах ажилд МАН-д дэмжлэг болж оролцохгүй

АН: УИХ-ыг тараах ажилд МАН-д дэмжлэг болж оролцохгүй

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж ард нийтийн санал асуулгын товыг тогтоож, зарцуулагдах мөнгөн дүнг тодорхой болгохоор байсан ч МАН-ын бүлгийн дотоод асуудлаас үүдэн ирц бүрдсэнгүй гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдлээ.

Тодруулбал, УИХ-ыг тараах бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Хэрвээ 51 гишүүн зурвал УИХ-д өргөн барьж хэлэлцэх хуультай. Харин 51 гишүүний гарын үсэг цуглаагүй учраас МАН Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг хойшлуулж байгаа аж. 

Учир нь эрх баригчид ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ард нийтийн санал асуулгыг дангаар нь хэлэлцэх бус УИХ-ыг тараах асуудалтай хамтатган хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ыг тараах бичигт өнөөдрийн байдлаар 40 орчим гишүүн гарын үсэг зурсан байгаа.Эрх баригчид үнэнд гүйцэгдээд ирэхээр УИХ-ыг тараах ажлыг хийж байгаа нь буруу. Ардчилсан нам УИХ-ыг тараах ажилд МАН-д дэмжлэг болж оролцохгүй. МАН дангаараа 51 гишүүнийхээ гарын үсгийг цуглуулсны дараа АН-ын долоон гишүүн гарын үсэг зурна" гэсэн юм. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө