Энэтхэг улсын зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг байршуулжээ

Энэтхэг улсын зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зургийг байршуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ гэсэн албаны мэдээлэл байгаа юм.

Тэгвэл маргааш эхлэх албан ёсны айлчлалыг угтаж тус улс авто замынхаа дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зурагт самбарыг байршуулж “Тавтай морилно уу” хэмээн монгол хэлээр бичжээ.

БНЭУ-ын авто зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зурагт самбар




Өнөөдөр тахиа өдөр

34 минутын өмнө