Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээгээд хоёр хонож байна.
Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын
Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл юм.
Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгч буйгаа ч мэдэгдсэн. Эл гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой хэмээж байсан ч эсрэгээрээ түгжрэл үүссэнээр шүүмжлэл дагуулж эхлээд буй.
Мөн 42 сая ам.долларын зээлээр баригдаж буй тус гүүрний хүүнд гэхэд л өдөрт 30 сая төгрөг урсахаар байгаа аж. Энэ талаар МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Гүүр барих нь сайн хэдий ч бүгдийг тооцож байхгүй бол хэцүү. Энэ 45 сая ам. долларын зээлийн гүүрний зөвхөн хүүгийн зардалд 30 орчим сая төгрөг" хэмээн жиргэжээ.
Гүүр барих нь сайн хэдий ч бүгдийг тооцож байхгүй бол хэцүү. Энэ 45$ саяын зээлийн гүүрний зөвхөн хүүгийн зардалд өдөрт 30 орчим сая төгрөг. pic.twitter.com/VKybuoInDb
— О.Амартүвшин (@oamartuvshin) September 17, 2019