Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн нэг болох “Дүнжингарав” лангууны түрээсээ хоёроос гурав дахин нэмсэн гэх мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн.
Гэрээний хугацаа дуусах болоогүй байхад гэрээгээ зөрчин 495 мянган төгрөг байсан түрээсийг 995 мянган төгрөг болгосон, хананд байрлах лангууны түрээсийг бүр 1 сая 200 мянган төгрөг болгож нэмж байгаа талаар түрээслэгчид мэдэгдэж буй. Дүнжингарав худалдааны төвөөс түрээслэгчдэдээ мэдэгдэлгүй нэг л өдөр мэдэгдэх хуудас гаргаж ирсэн байна.
Харин тус худалдааны төвийн удирдлагуудын зүгээс түрээсийн төлбөр яагаад нэмэгдсэн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлж, тайлбар өгөөгүй байгаа юм. Тэгвэл түрээс нэмэх талаар урьдчилан мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргасныг эсэргүүцсэн түрээслэгчид лангуугаа орхин гарч байгаа аж.
Нэг жижиг нүдийг нь 450000р түрээлслүүлж байснаа огцом 995000 буюу дааблдаж нэмсэн гээд бөөн юм болж бна гэж pic.twitter.com/zop5zvMWiL
— maralrdn (@maralrdn) September 18, 2019