Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй баримтыг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов Нийслэлийн МАН-ын дарга асан, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуйг өөрийнх нь талаар удаа дараа гүтгэлэг тараасан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Энэ дагуу шүүхээс Ц.Сандуйг шалгасан ч гэрийн хаяг нь тодорхойгүй, хуулийн байгууллагаас дуудсаны дагуу ирж байцаалт, мэдүүлгээ өгөхгүй зугатаасаар байгаа аж.
Тиймээс иргэн Г.Доржзодовын нэхэмжлэлтэй шүүхийн мэдэгдэх хуудсыг оршин суух хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар Ц.Сандуйд “гардуулж” өгөх боломжгүй болоод байгаа бололтой.
Энэ тухай Г.Доржзодов өөрийн цахим хуудаснаа “Цэндсүрэнгийн САНДУЙ та сүүлийн хагас жилийн турш санаатайгаар оргон зайлах үйлдлээ зогсоож шүүхийн Мэдэгдэх хуудсаа гардаж авна уу” гэжээ.
Мөн тэрбээр "Ц.Сандуй хуулиас зугатаад 192 хонож байна" гэсэн байна.