Засгийн газрын хуралдаан өглөө 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
Ө.ЭНХТҮВШИН |
2. |
Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. |
Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл |
Н.ЦЭРЭНБАТ |
4. |
Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай |
Н.ЦЭРЭНБАТ |
5. |
Монгол, Украйны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл |
Д.ЦОГТБААТАР |
6. |
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
7. |
Төслийн жагсаалт батлах тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
8. |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төсөл |
Ч.ХҮРЭЛБААТАР |
9. |
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай |
Х.БАДЕЛХАН |
10. |
Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай |
Б.ЭНХ-АМГАЛАН |
11. |
Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай |
Д.СУМЪЯАБАЗАР |
12. |
Бусад асуудал* |
У.ХҮРЭЛСҮХ |
Танилцуулах асуудал
13. |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн ургац хураалтын ажлын явцтай МУ-ын Ерөнхий сайд танилцсан дүнгийн талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. |
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
15. |
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар |
С.ЧИНЗОРИГ |
16. |
“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар |
Ц.ДАВААСҮРЭН |
17. |
Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаар |
Ц.ДАВААСҮРЭН |