Ё.Баатарбилэг: Макет хийсэн компанид мөнгө, төгрөг өгөөгүй

Ё.Баатарбилэг: Макет хийсэн компанид мөнгө, төгрөг өгөөгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар  өнгөрсөн долоо хоногт Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загвартай танилцсан. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэсэн. 

Тэрбээр "Төрийн ордонд авчраад тавьсан макетууд нь арван жилийн сурагчийнхаас ч дор байна. Засгийн газар мөнгө төгрөг, газар гээд бүхий л асуудлыг шийдсэн. Гэтэл бүтэн жил өнгөрөөд байхад ямар ч ажил хийгдээгүй байна. 14 хоногийн дараа ахиад шинэ макеттай уулзъя" гэсэн билээ.  

Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уг асуудалд тайлбар хийхдээ "Үндэсний их урлагийн театрын макет бэлэн болоогүй байгаа. Зураг төслийг нь хийсэн компаниуд шалгараад ч удаагүй байгаа. Тэд өөрсдийнхөө боломж бололцоогоор маш богино хугацаанд иймэрхүү хэлбэр, галбиртай байх юм гэдгийг нь урьдчилсан байдлаар үзүүлсэн төдий. Тэрийг төгс хийсэн макеттай андуурч, нийгмийн сүлжээгээр буруу ойлголт яваад байх шиг байна лээ. Тэд нарт мөнгө төгрөг өгөөгүй. Зургийн компаниуд өөрсдөө л макет хийж байгаа" гэв.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө