“Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг болж байна

“Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг болж байна

Өнөөдөр Туушин зочид буудалд “Монголын улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлэгт дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд оролцож төлөвшилт, санхүүжилт, улс төрийн оролцоо зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Монгол Улс ардчиллын замаар замнасан өнгөрсөн 30 жил улс төрийн намуудын төлөвшилд богино хугацаа хэдий ч намуудын тэгш бус байдлын ялгаа жилээс жилд ихэсч, улам гүнзгийрч байгаа нь улс төрийн институцүүдийн хөгжил, төлөвшилд тулгамдаж буй асуудал юм.   

Улс төрийн намын үйл ажиллагаа, төлөвшилд шууд нөлөөлөгч томоохон хүчин зүйлийн нэг бол санхүүжилт. Санхүүгийн бэрхшээл намуудын үйл ажиллагааны идэвхийг сулруулаад зогсохгүй авлигатай холбоотой эрсдэлд өртөх, нэр хүнд нь унах, сонгогчдын итгэл буурахад хувь нэмэр оруулсаар иржээ.  

Намуудын санхүүжилтийг боловсронгуй болгох, эрүүлжүүлэх асуудал улс төрд тулгамдаж, санхүүжилтийн шинэ арга, хэлбэрүүд эрэлхийлж байгаа билээ. Тиймээс дээрх бүгд тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ улс төрийн цаг үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж байгаа юм байна. 




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө